Лхагва, 10 сар 27, 2021

Сайд нарт хариуцлага тооцохыг бүлэг Л.Оюун-Эрдэнийн мэдэлд үлдээв

УИХ дахь МАН-ын бүлэг  аливаа асуудалд хэрхэн хандаж, ямар байр суурь илэрхийлэх нь олон нийтийн анхаарлыг татсаар  ирсэн. Үнэмлэхүй олонх болсон өнөөгийн нөхцөлд энэ хандлага  лавширч, нийгмийн зүгээс тавих шаардлага, сөрөг хүчний шүүмжлэл улам бүр чангарч байна. Үүний тод илрэл нь сүүлийн үед Засгийн газар, нэр бүхий сайд нарыг тойрсон хариуцлага тооцох тухай асуудал юм. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Covid-19 буюу цар тахлын нөхцөл байдал,  шатахууны хомсдол, нийгэмд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан зарим сайдад хариуцлага тооцох эсэх асуудлыг ирэх даваа гарагт хөндөн ярилцахаар болсон” гэсэн байр суурийг хэлж байв. Харин өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар энэ талаар яриагүй гэсэн тайлбарыг өгсөн. Гэхдээ эрх баригч нам энэ тухай огт хөндөөгүй биш бололтой. Сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр  бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад “Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал хэлэлцээгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал Ерөнхий сайдын бүрэн эрх. УИХ-ын гишүүд, олонх зөвхөн санал хэлэх л эрхтэй. Тиймээс сайд нартай хариуцлага тооцох асуудлыг бүлэг хэлэлцэж, чиглэл өгөхгүй” гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээс хоёр зүйл тодорхой “уншигдав”. Юу гэвэл МАН-ын бүлэг дээрх асуудлыг  Үндсэн хуульд заасанчлан Ерөнхий сайдынхаа мэдэлд үлдээжээ. Хоёрдугаарт, бүлгийн гишүүд хэн ямар алдаа дутагдал гаргасан тухайд саналаа  хэлсэн  гэж  ойлгогдож байгаа юм. 
Тэгэхээр нэр бүхий сайд нараа  хамгаалж үлдэх үү, явуулах уу гэдэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 хувь шалтгаалахаар болж байна.   Аль  аль нь эрсдэлтэй  алхам  хэдий ч  алдааг өмөөрвөл яваандаа Засгийн газар сууриараа ганхах нь ойлгомжтой.  Цаашлаад Ерөнхий сайдад өөрт нь халтай. Иймд хүссэн ч, эс хүссэн ч Засгийн газрын бүтцэд ойрын үед  “засвар” орох нь тодорхой болжээ. 
 УИХ дахь хоёр намын бүлгээр өчигдөр  хэлэлцсэн цаг үеийн гол асуудал нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөл байсан.  МАН-ын бүлгээс Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.  “Хугацаанд батлах нь зүйтэй” гэдэгт санал нэгджээ.  Ингэхдээ  2022 оны төсвийн орлогыг шахах, төлөвлөх, түүнчлэн зарлагыг бууруулах, хэмнэх, оновчтой болгох, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлэхэд Сангийн яамыг  сайн ажилласан гэж дүгнэжээ.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Б.Жаргалсайхан: Гадны хүн

“Мах идээд манайсахгүй, өөх идээд өөриймсөхгүй” гэдэг шиг Х.Булгантуяа төрийн түшээ болсон ч цаашаа элэгтэй юм. Түүнийг ийм болгосон талаар нэгэн цагийн алдарт бизнесмен...

Д.Мөнх-Эрдэнэ: Б.Сүхбаатар орлогч бие муутай хүн байсан байна. Албан ёсоор уучлалт гуйя

Өнөөдөр цахим сүлжээнд консул асан Д.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн орлогч даргаБ.Сүхбаатарын өрөөнөөс архи олсон тухай бичлэг тархан олны дургүйцлийг хүргэсэн.Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун энэ талаар...

ЭМЯ: 15 хүн нас барж, 1566 тохиолдол батлагдлаа

Сүүлийн 24 цагт тохиолдол 1566 илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 1107 , орон нутагт 459тохиолдол бүртгэгдлээ.Мөн 24 цагт халдварын улмаас 15 хүн нас баржээ.