Лхагва, 10 сар 27, 2021

СЕХ:Нэмэлт санал хураалтад ирц хамаарахгүй

Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/  УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн. Тиймээс СЕХ өнөөдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороод байгаагаас 17 хэсгийн хороонд ирц хүрсэн. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороон дээр нэг хэсгийн хороо, Хэнтий аймагт  16 хэсгийн хороодод ирц хүрсэн. 148 хэсгийн хороодоос 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулна. Өчигдөр хяналтын тооллого буюу гараар 100 хувь тоолсон. 148 хэсгийн хороонд гар тооллогыг хийхэд автоматжуулсан системийн дүнтэй зөрөөгүй. 18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд УИХ-аас СЕХ-ны зардалд  1.8 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Нийт хоёр тойргийн нөхөн сонгуулийг явуулахад шаардагдах зардал нь 2.2 тэрбум төгрөг. Дээрх 1.8 тэрбум төгрөгөөс үлдэж байгаа 400 гаруй сая төгрөг нь улсын бүртгэлийн байгууллагын зардал. Нөхөн сонгуулийн зардалд багтааж нэмэлт санал хураалтыг явуулна. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй” гэв.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Б.Жаргалсайхан: Гадны хүн

“Мах идээд манайсахгүй, өөх идээд өөриймсөхгүй” гэдэг шиг Х.Булгантуяа төрийн түшээ болсон ч цаашаа элэгтэй юм. Түүнийг ийм болгосон талаар нэгэн цагийн алдарт бизнесмен...

Д.Мөнх-Эрдэнэ: Б.Сүхбаатар орлогч бие муутай хүн байсан байна. Албан ёсоор уучлалт гуйя

Өнөөдөр цахим сүлжээнд консул асан Д.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн орлогч даргаБ.Сүхбаатарын өрөөнөөс архи олсон тухай бичлэг тархан олны дургүйцлийг хүргэсэн.Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун энэ талаар...

ЭМЯ: 15 хүн нас барж, 1566 тохиолдол батлагдлаа

Сүүлийн 24 цагт тохиолдол 1566 илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 1107 , орон нутагт 459тохиолдол бүртгэгдлээ.Мөн 24 цагт халдварын улмаас 15 хүн нас баржээ.