Бямба, 1 сар 29, 2022

С.ЭРДЭНЭ:БИД ИРЭЭДҮЙДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ҮЛДЭЭНЭ

Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган болж байна. Энэ үеэр АН-ын Зөвлөхүүдийн танхимын тэргүүн,  намын дарга асан С.Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр “Үндэсний анхдугаар чуулган, Ардчилсан хувьсгал үүссэний 30 жилийн ой баяраа цар тахлын улмаас хожуу хийж байна. Үндэсний анхдугаар чуулганы гол зорилго нь АН үзэл санааны хувьд яаж ажиллах, намын анхан дунд байгууллагууд, түүний гишүүдийн оролцоо ямар байх талаар хэлэлцэх юм. Өнөөдрийн бидний тэмдэглэн өнгөрүүлж буй АН-ын 30 жилийн ой маань бидний хувьд өнгөрсөн хугацааны алдаан оноондоо дүгнэлт хийх, ард түмнээсээ үг сонсох зорилготой. Бид дараа дараагийн олон улс төрийн шалгалт, сорилтыг давах сэтгэлзүйн болоод итгэл үнэмшлийн бэлтгэлийг бий болгох ёстой гэж бодож байна.

Өнөөдрийн бий болсон үнэт зүйлдээ тулгуурлаад бидний үйл хэрэг мөнхөд гэрэл гэгээтэй байна гэдэгт би ер эргэлзэхгүй байгаа. Бидний ирээдүй гишгих газартай, амьсгалах агаартай, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн байж үлдээнэ гэж бодож байгаа бол ардчилал, эрх чөлөөгөө хамгаалах ёстой. Нийт журмын нөхөд, нийт иргэддээ ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн мэндийг чин сэтгэлээ хүсэж байна. АН-ын Үндэсний анхдугаар чуулганд амжилт хүсье” гэв.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

“КЬЮ ЭС СИ” КОМПАНИАС 192 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ “ХӨГЖЛИЙН БАНК”-НД ТӨЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкы үйл ажиллагаа, зээл олголтын дүн,...

Н.ТҮВШИНБАЯРЫН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ НЭГ САРААР СУНГАЖЭЭ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай...

МАН-ын Их хурал маргааш болно

Удаан хугацааны дараа МАН Их хурлаа товлож, даргаа жинхлэхээр болов. Тус намын Их хурал маргааш /2021.12.06/ болно. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын...