Баасан, 5 сар 7, 2021

ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ТАЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

 Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас санаачлан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, телевизүүдийн төлөөллүүд оролцсон уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

         Уулзалтын эхэнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулагдсан Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд нягт хамтран ажилласныг онцлоод, орон нутгийн сонгуулийн хугацаанд анхаарах зарим асуудлуудын талаар санал дэвшүүлэв. Мөн холбогдох байгууллагууд сонгуулийн хугацаанд гарсан зөрчил болон түүний шалган шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”, 2020 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавих журам”-ыг танилцууллаа.

           Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд Радио, телевизүүд, мэдээ, мэдээллийн сайтууд, хуулийн хүрээнд хамтран ажилласныг онцлоод аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацаанд радио, телевизээр болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгааг явуулах, түүнд хяналт тавих журмын талаар орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид, холбогдох албаны хүмүүст цахим сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Мөн хэвлэл мэдээллийн болон бусад холбогдох байгууллагуудын хүсэлтээр хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

        Уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацаанд хууль, журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг онцлон тэмдэглэв.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...