Баасан, 4 сар 23, 2021

Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Дэлхийн шуудан холбоо нь 1874 онд байгуулагдсан Швейцарь улсын Берн хотод төвтөй, 192 гишүүн оронтой НҮБ-ын төрөлжсөн олон улсын мэргэжлийн байгууллага юм. Гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулдаг төрөл бүрийн сургалт, арга хэмжээний нэг нь өсвөр насны хүүхдүүдийн  олон улсын захидлын уралдаан юм. Монгол Улс тус холбоонд 1963 онд гишүүн орноор элссэн байдаг.

Дэлхийн шуудан холбооноос 49 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо улсын хэмжээнд 5 дах жилдээ  зохион байгуулагдаж байна.

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь 1995 онд байгуулагдсан ба холбогдох хуульд заасны дагуу харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, өрсөлдөөний зохицуулалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг байгууллага юм.

Уралдааныг захидал бичгийн соёлоор дамжуулан өсвөр насны хүүхдүүдийн харилцааны чадварыг дээшлүүлэх, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилгоор 10-15 насны хүүхдүүдийн дунд “Амьдран буй дэлхий ертөнцийнхөө талаар томчуудад хандан юу хэлэхийг хүсэж байна вэ?” сэдвийн хүрээнд явуулна.

Өмнөх оны уралдаанд нийт 665 сургуулийн 3600 гаруй хүүхэд захидал ирүүлж байсан бөгөөд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын сурагч Б.Буянбадрах тэргүүн байр эзэлж байв

Хүүхдүүд та нар төр засгийн удирдлагууд болон эрхэм дотны том хүмүүстээ хандан хэлэхийг хүссэн зүйлээ бичиж ирүүлнэ үү.

Хугацаа: 2020 оны 09 сарын 15-наас 2020 оны 10 сарын 15-ныг хүртэл

Шалгаруулалт: Ирүүлсэн захидлыг мэргэжлийн баг ажиллан шүүж, шилдэг 15 захидлыг шалгаруулан, МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлгээр орон даяар дамжуулна.

Шаардлага: Захидлыг цэвэр гаргацтай бичиж, зөвхөн шуудангаар илгээх бөгөөд хаягийн стандартын дагуу зип код буюу шуудангийн нэгдсэн кодыг заавал бичсэн байх шаардлагатай. Та өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудсаас аваарай.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...