Ням, 2 сар 28, 2021

Зөвлөлдөх уулзалт

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7а-д заасан “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм” боловсруулж, батлах чиг үүргийн хүрээнд хүүхдийн эрх болон хүүхдийн мэдээлэл авах эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтаар Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очир “Радио, телевизийн орчинд хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах хууль эрх зүйн үндэслэл”, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн “Монгол хүүхдүүд телевизээр юу үзэж байна” хүүхдийн телевиз үзэлтийн судалгаа, мониторингийн дүн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дах хүүхэд хамгааллын асуудал”, Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан “Хүүхдийн эсрэг гэмт, хэрэг зөрчлийн нөхцөл байдал, зохион байгуулж буй ажил, арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, хариуцлага” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын хэлэлцүүлэг хэсэгт “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөр”-т зохисгүй агуулгын хэм хэмжээг хэрхэн үндэслэлтэйгээр тодорхойлж тусгах, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийг боловсруулах хамтарсан ажлын хэсэгт төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн судлаач, телевизүүдийн төлөөллийг оролцуулах талаар харилцан санал солилцов.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...