Бямба, 2 сар 27, 2021

Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна

Үндсэн дүрмээ уландаа гишгэсэн Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна.

Харьяалсан дүүргээ балгас болгож, бантан хутгасан  Б.Пүрэвдаваа, УИХ-ын сонгуульд төрсөн нутагтаа нэр дэвшээд ялагдсан П.Нүрзэд нар АН-ын даргын суудал руу санаархаж байна.

Д.Пүрэвдаваа: Тэд нар сонгогдсон дүүргээ яагаад сөнөчихсөн дүүрэг гээд  байгаа юм бэ

Ганцхан хүнд зориулсан хулгайн заалтыг намынхаа Үндсэн дүрэмд өөрчлөлт нэрийдлээр оруулж, чоно борооноор гэгчээр цар тахлын үед дураараа дургиж буй эдгээр залуусын увайгүй үйлдэлд хязгаар байхгүй бололтой. Ардчилсан намын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн дүрмийн 3.10.2.1-т “….Тухайн шатны намын дарга, Дэд дарга нар, ХЭГ-н дарга огцорсонд тооцогдоно. Намын дарга, Дэд дарга, намын ХЭГ-н дарга болон тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй….” гэдгийг тодорхой заасан.

П.Нүрзэд: ХҮН бол МАН-аас бойжиж гарсан нам

Гэтэл Ерөнхийлөгчийн “халаасны” “утсан хүүхэлдэй” болсон эдгээр залуус өөрсдийгөө “АН-ын шинэ үе” хэмээн хэнхэглэж, Үндсэн дүрмийн заалтаа уландаа гишгэн эрх мэдлийн төлөө шунахайрч байна. Өөрсдөө дүрмээ зөрчин сандал, суудлын төлөө улайрч байгаа энэ мэт “утсан хүүхэлдэйнүүд” АН-аар овоглох эрх байхгүй.

С.Шархүү

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...