Бямба, 2 сар 27, 2021

“РИО ТИНТО” ХЭНД, ХЭДИЙГ ӨГСНӨӨ Л ХЭЛЧИХ ХЭРЭГТЭЙ

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10 сарын 6-нд байгуулагдсан.
Тэр үед Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт байсан. Хоёулаа тэр үеэр үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусад хамаарал бүхий асуудлаар буруутаж шүүхээс ял аваад байна.
Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг 2015 оны 5 сарын 18-нд үзэглэсэн.
Тэр үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зугтаж, харин Сангийн сайд Б.Болор, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар шүүхээр шийтгэгдээд шоронд хоригдож байна.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ ашиггүй болсон. Энд олон хувьсагч ярьж чадахгүй учраас тоо ярихгүй.
Ямар ч байсан өнөөдрийн байдлаар Монгол Улс энэ төсөл дээр “Рио Тинто”-гийн хамтран зээлдэгч болчихсон өр төлөөд явж байна. Дубайн гэрээгээр “хамтран зээлдэгч” гэдгээ баталсан.
Хэтийн өрийн талаар Засгийн газрын ажлын хэсэг айхтар тоо гаргасан байна лээ. Тэр бараг ортой нь одоо тодорхой болж байна.
Одоо Монголын Засгийн газар “Рио Тинто”-г өнгөрсөн хугацаанд мурьсан татвараа төлчих, бас хөрөнгийн эзнийг хавханд хийчихсэн Дубайн гэрээгээ цуцалчих гэж байгаа. Энэ асуудлаар Арбитр дээр маргаж байна.
Харин “Рио Тинто” гүрийх хандлагатай.
Нэг асуудал бий.
“Рио Тинто” татварын болоод хөрөнгө оруулалтыг хамтран барагдуулж байгаагаа зөв гэж үзэж байна.
Энэ нь, тэд гарах ёстой зардлыг гаргасанд тооцож байна гэсэн үг.
Тэгэхээр Засгийн газар Арбитр энэ тэр гэж зардал, цаг болж суухаар “Рио Тинто”-тай эр хүн шиг ярьчих хэрэгтэй.
Хэнд, хэдийг өгснөө хэлчих гэчих. “Рио Тинто” ч хэлэх хэрэгтэй.
“Сүрэг монгол” гарч ирэх байх. Гэхдээ ингэвэл цаг хэмнэнэ. Ядарсан манайхаас гарах зардал ч хасагдана.
Бас хамтраад “Цаашид яах вэ” гэдгээ шийдэх гарц гаргахад амар болно.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...