Баасан, 2 сар 26, 2021

Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх Д.Пүрэвдаваагийн балаг дуусахгүй бололтой.

Тэрбээр 2020 оны орон нутгийн сонгуульд Нийслэлийн Ардчилсан Нам болоод Баянзүрх дүүргийн Ардчилсан Намыг ялагдалд хүргэсэн.

НИХТ-д 11 суудалтай байсныг 8 болтол бууруулсан хариуцлагаа намын дүрмийн дагуу хүлээн ажлаа өгөх ёстой байдал, одоо хүртэл суудлаа өгөхгүй байгаа нь олон мянган жирийн намын гишүүдийнхээ зэвүү дургүйг хүргээд байгаа аж.

Д.Пүрэвдаваа нь 2020 оны Нийслэл, дүүргийн сонгуульд намаасаа 45 хүн гүйцэд нэр дэвшүүлээгүйгээс  гадна дүрмийн бус (албан бус)  “эвсэл” гэгчийг байгуулан сонгуульд оролцсон нь Нийслэлийн Ардчилсан Намыг шившигтэйгээр ялагдахад хүргэсэн хэмээн улс төр судлаачид дүгнэж байна.

“Нийслэлийн Ардчилсан Нам”-ыг дүрмийн хүрээнд ч Удирдах эрх зүйн чадамжгүй болсон түүний балаг саяхан хэл амтайхан болж өнгөрсөн “X их хурал”-аар үргэлжлэв. Тухайн хурал нь процессын хувьд маш том ноцтой алдаатай болсныг учир мэдэх хүмүүс мэдэж, нийгэмд илчилж гаргаж тавьсан бөгөөд үүнд “Монгол Улсын Дээд Шүүх”-ийн өөрийн албан ёсны хариултаа өгч цэг тавьсан билээ.

Мөн АН-ыг Удирдлагуудын төвшинд эв эеийг сахиж, эвлэлдүүлэх арга мэх бодож олохын оронд залуучуудын болон ахмадуудынхаа хүрээнд “гал” асаан янз бүрийн “Мэдэгдэл”-үүдээр турхирч байгаа нь АН-ыг бүхэлд нь “муухай” харагдуулж буйг сошиал хэрэглэгчид “сэтгэгдэл” уралдуулан бичиж байгаагаас тодорхой харж болохоор байна.

Эх сурвалж: sharmedee .mn

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...