Баасан, 5 сар 7, 2021

Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?

Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой хэмээн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан хэлсэн байдаг.

Гэвч өнөө хүртэл улс төрчид үүнийг мэдсэн ч, мэдээгүй юм шиг улс төрийн намаасаа давсан ашиг сонирхлоороо нэгдэх нь хэвийн үзэгдэл болжээ.

Түүний нэг тодорхой жишээ бол МАН-ын “ХААН” явсан Миеэгомбын Энхболд, АН-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгч Цэвэгдоржийн Туваан нар юм.

Энэ хоёр эрхмийг “Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо” гэх зөвхөн гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нэгтгэдэг.

Өөрөөр хэлбэл М.Энхболд тус холбооны Ерөнхийлөгчөөр 2016 оны сүүлээс 2018 оны 03 дугаар сар хүртэл хашиж байсан бол, мөн холбооны дэд Ерөнхийлөгчөөр Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц.Туваан нь 2019 оны 01 дүгээр сарын 24-өөс Удирдлагын Багт сонгогдон ажиллаж байна.

М.Энхболдын хувьд нутаг нэгт дүүгийнхээ улс төрийн карерийг дэмжин 2020 оны УИХ-ын  Төв аймаг дахь тойрогт МАН-ын зүгээс хүчтэй өрсөлдөгч илгээлгүй, харин эсрэгээрээ зөвхөн түүнийг “дэмжин ажилласан” байж болзошгүй гэх хардлага улс төрийн хүрээнийхэнд хэдийнээ бий болоод байна.

Учир нь АН-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд Ц.Туваан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн НИТХ-ын сонгуулийн тойрогт АН-аас нэр дэвшигч илгээгээгүй юм. Тус тойрогт түүний нутгийн ах Миеэгомбын Энхболдын охин бараг өрсөлдөгчгүйгээр МАН-ын нэр дээр дэвшин сонгогдох боломжийг олгосон гэх хардлага мөн  нийгэмд байна.

Энэ нь Ц.Тувааны зүгээс өөрийг нь УИХ-ын гишүүн болоход далд хэлбэрээр “шууд дэмжсэн” М.Энхболд ахтай барьж буй хариу бэлэг байсан юм хэмээн олон нийтийн хардлага өнөө хүртэл амнаас ам дамжин үргэлжилсээр байна.

АН-ын Дүрмийн хүрээнд эрх зүйн чадамжгүй болсон Ц.Тувааны энэ “тэнэглэл” нь ганц энэ биш юм. Тэрээр Нийслэлийн сонгуульт АН-аас 45 хүн гүйцэт нэр дэвшүүлээгүйгээс гадна албан бус “эвсэл” гэгчийг бий болгон сонгуульт оролцсоноос  Ардчилсан Нам Нийслэлд илт ялагдал хүлээсэн хэмээн учир мэдэх намын мянга  мянган жирийн гишүүд илт дургүйцэн ярьсаар байна.

Эх сурвалж: leader .mn

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...