Баасан, 2 сар 26, 2021

Эрүүл мэндийн сайдыг ажлаас нь чөлөөлөхийг эсэргүүцэж эмч нар жагсаж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгөхөө өчигдөр илэрхийлсэн. Эрүүл мэндийн салбарынхан түүнийг сайдын албан тушаалаас нь чөлөөлөхийг эсэргүүцэж, мэргэжлийн сайдаа үлдээж, эхлүүлсэн ажлыг нь дуусгах ёстой хэмээн өнөөдөр Төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.

Нэг удаагийн халат нөмөрч, бичиг барьсан хүмүүс талбайн баруун, зүүн хэсгийн зам дагуу зогсож, “Т.Мөнхсайхан сайдын ажлыг хийлгэе”, “Мэргэжлийн сайдаа үлдээе”, “Тэр чадна”, “Бид шаардаж байна” зэрэг бичгийг барин жагсжээ. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдыг огцруулж байгаад дургүйцлээ илэрхийлсэн иргэд цахим орчинд ч мөн эсэргүүцэл илэрхийлээд байсан юм.

Түүнийг эрүүл мэндийн салбарт олон шинэчлэл хийж, зоригтой ажиллаж буй гэж салбарын алба хаагчид үзэж буй бөгөөд өөрийн бус алдааны улмаас ажлаа орхиж байгаа нь шударга шийдвэр биш гэж байлаа.

Тайван жагсаал 8:00 цагт эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын 57 мянган ажилтны төлөөлөл 200 гаруй хүн цуглажээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...