Баасан, 5 сар 7, 2021

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИНД ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Мэргэжлийн сумогийн их аврага Ёкозуна Д.Дагвадорж нарын хамтран эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Японы нэгэн бизнесмен хөрөнгө оруулалт хийж худалдан авахаар тохирчээ.

Мэдээллийн мөрөөр тус банкны вебсайтад орж үзэхэд менежментийн шинэчлэл хийж, өнгө төрх, логогоо эрс өөрчилсөн нь анзаарагдаж байна. Өмнө нь тухайн банкинд Д.Дагвадорж аврага 57%, түүний ах Д.Сумъяабазар эхнэр Ч.Мичидмаагийн хамт 21.7%-ийн эзэмшдэг байсан бол тун удахгүй энэ банк 100% Япон улсын хөрөнгө оруулалттай банк болохоор болжээ.

Нарны гүүр, Нарны зам, шинэ нисэх онгоцны буудал гээд монголчуудын нэн хэрэгцээтэй төслүүдэд санхүүжилт өгч тусламжийн гараа байнга сунгадаг япончууд өдгөө Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг худалдан авч санхүүгийн секторт бодит хувь нэмрээ оруулахаар болсон төдийгүй, иргэд, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрийнхэний тулгамдсан асуудал болох зээлийн хүүг үлэмж хэмжээгээр бууруулах бодлого барьж байгаа бололтой.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...