Баасан, 5 сар 7, 2021

ОФФШОРЧИН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЛУЙВРЫН СХЕМ

Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдох төмөр замын хэрэг АТГ, хууль хяналтын байгууллагаас саяхнаас эргэн шалгагдаж сөхөгдөөд ирэнгүүт тэрээр ихээхэн сандарч тэвдэж явна. Хулгай хүн хулгайчийг бариарай гэж хашгирдаг Х.Баттулга ихэд сандарч бусдыг гүтгэх технологио эрчимжүүлж байна хэмээн улс төрийн өнөөгийн дуулиан дунд ид яригдаж эхлэв. Оффшорчинтой тэмцэнэ хэмээн сүржин мэдэгдэл хийдэг Х.Баттулгын луйврын схем буюу оффшор компаниудтай холбоотой баримтыг өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс баримттайгаар дэлгэснийг хүргье. Эдгээр компаниуд нь бүгд Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй. Ингээд Х.Баттулгын оффшорын схемийг баримттайгаар хүргье.

 

Баримт 1: “Женко Холдинг Пи-Ти-И” компани. Тус компанийн 50 хувийг Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм байна.

 

Баримт 2: Х.Баттулгын 440 сая ам.доллараар төмөр зам барих асуудал. Түүнээс нь 55 тэрбум төгрөгийг яг ямар нэртэй компаниар, хаашаа гарсан гэдгийг хууль хяналтын байгууллагынхан баримтаар нотолсон байсан нь тухайн үед сошиалаар цацагдаж байлаа.

Баримт 3: Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар хятад эзэнтэй оффшор бүсэд бүртгэлтэй Мин Шин компанид зарсан. Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг.

Баримт 4: Монгол Улсын иргэн Батсүрэн Баттулга нь “Монсино транс Пи-Ти-И” компанийг Ерөнхийлөгч Х.Баттулгын “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн байранд 2018 онд Сингапурын оффшор бүсэд үүсгэн байгуулжээ.

Баримт 5: Ерөнхийлөч Х.Баттулгын хувь эзэмшдэг “Мах Импекс” ХХК нь 2015 онд жилийн 3.8 хувийн хүүтэй 16.5 тэрбум төгрөгийн эргэлтийн зээлийг авсан байдаг. Энэ зээлийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд улсаас өгсөн. Гэтэл өнөөдөр зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх, эргэн төлсөн эсэхийг шалгах боломжгүй болжээ. Учир нь үүнтэй холбоотой бүх баримт нь архиваас устгагдсан гэх мэдээлэл байна.

Баримт 6: Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн Т.Лхагвадорж 2011 оны есдүгээр сард Тайландын “Банпү Групп”-д Монгол Улсын Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймагт байдаг Цант уул, Үнст худаг зэрэг нүүрсний орд газрыг нийт 443 сая ам.доллараар худалдсан. “Банпү Групп”-д зарсан эдгээр ордын лиценз дээрээ тун удалгүй маргаан үүсгэсэн. Өнөөдөр Т.Лхагвадорж нь Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаал хашдаг.

Баримт 7: Х.Баттулгын дипломат паспорт хэд хэдэн компани байсан нь ил болсон. Түүний дипломат паспорт дээр нь “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И”, “Финсланд” Пи-Ти-И, “Биз-Интегрэйшн” Пи-Ти-И зэрэг компани бүртгэлтэй байна.

 

Баримт 8: Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Сингапурт “Атом Индастриз Энтерпрайз” Пи-Ти-И, “Ассет Профешионал Сервисес” Пт-Ти-И компанийг бас үүсгэн байгуулсан байна. Энэ бүгдээрээ оффшор компани юм.

Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд төрийн албан хаагч компани байгуулж, хөрөнгө мөнгө эзэмших хориотой байсаар байтал бүр албан паспортоор компани үүсгэн байгуулсан факт нь хууль зөрчил үүсгэхээр харагдаж байна. Тэр тусмаа хуулийг нь ёсчлох учиртай Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд байхдаа захирал нь байсан, саяхан хүртэл өөрийн охиноороо дамжуулан 50 хувийг нь эзэмшиж байсан компани нь  дээрх баримт, луйврын схемээс тодорхой харагдана.

 

Эх сурвалж: Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлагч” нэгдлийн баримтаас

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...