Гурван ихэрт гурван өрөө байр бэлэглэв
Дорноговь аймагт 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр гурван ихэр хүү мэндэлсэн билээ. Тэгвэл өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг дарга О.Батжаргал хүүхдүүдэд гурван өрөө байрны түлхүүрийг гардуулан өгөв. Хүүхдүүдийн аав ээж Ж.Хүдэрчулуун, Г.Эрдэнэбаяр нар Сайншанд сумын 7 дугаар багт шинээр ашиглалтад орсон “Мандах наран 5” хороолол дахь гурван өрөө байрны түлхүүрийг хүлээж авав.
Хөвгүүд одоо нэг ой гурван сартай эрүүл саруул өсөн торниж байна. Ихрүүдийн нэрийг Х.Оргих, Х.Хангай, Х.Далай гэдэг ажээ.
Таны хариу үйлдэл юу вэ?