"П.Сайнзоригт ямар нэгэн аргаар эрүүгийн хариуцлага оноогоод ороод ир гэдэг чиглэлийг авчихсан байна билээ"

"П.Сайнзоригт ямар нэгэн аргаар эрүүгийн хариуцлага оноогоод ороод ир гэдэг чиглэлийг авчихсан байна билээ"

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Хурцын хүү Х.Тайван нар согтуу байхдаа зодолдсон хэрэг /2026-02-05/ гарсан. Улмаар П.Сайнзориг, Х.Тайван нарыг яллагдагчаар татаж, хилийн хориг тогтоогоод буй юм.

Энэ талаар П.Сайнзориг "Хуулийн байгууллага шалгаж байгаа. Гэтэл хэвлэл мэдээллээр бодит мэдээллийг гуйвуулсан мэдээллийг гаргаж тавиад байгаа. Би уг зодооны улмаас хөнгөн гэмтэл авсан. Уг нь тухайн үеийн бичлэгийг ил тод болгочихвол олон нийт сонирхоод байгаа зүйлээ олж харах байх.

Тухайн үед би утсаа үзээд ганцаараа сууж байсан. Гэтэл хэдэн залуус орж ирээд надтай гар бариад мэндлэхэд нь би ч мөн адил мэндэлсэн. Ойр зуурын яриа өрнөж байсан ч над руу дайрч давшилж эхэлсэн. Удалгүй над руу хундагатай архиа шидээд цохисон. Хамт явж байсан этгээд нь ч гэсэн намайг цохисон. Биднийг баарны хамгаалагч залуу салгасан. Гэтэл хамгаалагч залуутай мөн барьцалдаж байхад нь би салгасан. Цохиулаад манарчихсан байхад нэмж намайг мөргөсөн. Би цочсондоо биеэ хамгаалах үйлдэл л хийсэн.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд "Хүн өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насны эсрэг хууль бус халдлага тулгаралтаас эсрэг хийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй" гэж тусгасан. Гэтэл манай хууль хяналтын байгууллагынхныхаар бол би гүйцээж зодуулаад амь насаа алдах ёстой байсан юм шиг байна.

Эхний зодооноос баарны хамгаалагчид биднийг салгаад би гарч явсан. Тэдний нэг нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь "Та нар дэврүүн байна даа" гэж хэлсэн. Гэтэл тухайн газрын гадна дахин дөрөв таван удаа намайг цохисон. Энэ бүх зүйл ил болох байх. Хэргийн бодит байдлыг тогтоож өгөхийг хүсэж, нам гүмхэн л байж байсан. Гэтэл нөгөө талаас аль хэдийн зохион байгуулалтад орчихсон. Яаж ийгээд эрүүгийн хариуцлага татаад ороод ир гэдэг чиглэлийг авчихсан байна билээ. Хавтаст хэрэг дээр авагдаж байгаа зүйлс маш инээдтэй. Хэргийн бодит байдлуудыг тогтоох зүйлүүд байгаа. Би прокурорт гомдол гаргасан. Хариу нь ирээгүй байна.