УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан гэж хэн бэ?

УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан гэж хэн бэ?

Монгол Улсын Их Хурлын чуулганы (2025.11.28) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Барсүрэнгийн Баасандоржийг чөлөөлж, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лувсандоржийн Өлзийсайханыг томилсон.Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын багийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд баяр хүргэж, Тамгын газрын тамгыг гардуулан өгсөн.

Тэрбээр, өмнө нь Улсын Их Хурлын Тамгын газрыг удирдаж байсан, парламентын гал тогооны ажил, онцлогийг сайн мэддэг, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан туршлагатай, мэргэшсэн хуульчид ажлаа хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна гээд ажлын амжилт хүсчээ.

Тэгвэл шинээр томилогдсон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан гэж хэн бэ?

Хууль зүйн ухааны доктор, професор Л.Өлзийсайхан 1998 оноос эхлэн УБИС болон МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байсан. Улсын Их Хурлын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удирдах ажил эрхэлж байсан бөгөөд 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан, төрийн ажлын арвин туршлагатай, мэргэшсэн хуульч юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.