Борлуулалт нь саарч байгаатай холбоотойгоор “Nike” зардлаа $2 тэрбумаар танана

Борлуулалт нь саарч байгаатай холбоотойгоор “Nike” зардлаа $2 тэрбумаар танана

Зургийг: David Paul Morris/Bloomberg

“Nike” бүтэн жилийн орлогоо нэг орчим хувиар өснө гэсэн төсөөлөл танилцуулав

Борлуулалтынх нь төлөв саарна гэсэн төсөөлөлтэй холбоотойгоор “Nike” компани ажилтнуудаа цомхотгох, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг оновчтой болгох замаар үйл ажиллагааны зардлаасаа хоёр тэрбум ам.доллар танахаар болсноо мэдэгдлээ.

“Nike” бүтэн жилийн орлогын өсөлтөө ойролцоогоор нэг хувиар өснө гэсэн төсөөлөл танилцуулжээ. Дээрх мэдэгдлийн дараа тус компанийн нэгж хувьцааны ханш 11 хувиар буураад байна.

“Nike” компанийн энэ улирлын орлого 13.4 тэрбум ам.доллар байсан нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамагтай ойролцоо дүн болоод байгаа юм. Хэдий тийм боловч гол зах зээл болох БНХАУ дахь борлуулалт ус компанийн тооцоолж байснаас тааруу үзүүлэлтэй гараад байна.