Барилгын салбарын ААН-д олгосон зээлийн үлдэгдэл ₮18 их наяд болж өсөв

Арванхоёрдугаар сар 21, 2023 - 14:01
Арванхоёрдугаар сар 24, 2023 - 14:03
 0
Барилгын салбарын ААН-д олгосон зээлийн үлдэгдэл ₮18 их наяд болж өсөв

Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

Барилгын салбарт шинээр олгосон зээл нь нийт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн 6.22 хувийг бүрдүүлж байна

11 дүгээр сард банкнуудаас барилгын салбарт шинээр 97.7 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосноор нийт үлдэгдэл 1.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Хувийн салбарт олгосон нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөнөөс зөвхөн барилгын салбарын зээлийн жилийн өсөлт 6.4 хувьтай байгаа аж.

Барилгын салбарт шинээр олгосон зээл нь нийт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн 6.22 хувийг бүрдүүлж байна. Зээлийн чанарын хувьд 69.4 хувь нь хэвийн зээлд тооцогдож байгаа бол 226.8 тэрбум төгрөгийн санхүүжилт муу зээлийн ангилалд шилжжээ. Мөн дийлэнх эх үүсвэр нэг хүртэлх жил болон 1-5 жилийн хугацаатай олгогдсон болохыг Монголбанкны тайланд тусгасан байна.

Цар тахлын үед санхүүжилтийн дутагдал, хүний нөөцийн хомсдолд ороод байсан барилгын салбар 2023 онд ч эрэлтийн талын нөлөөгөөр удаашралтай байгааг салбарынхан онцолж байв. Тухайлбал: 2023 оны эхний хагаст орон сууцны ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл тогтвортой үргэлжилж байсан ч Засгийн газарт шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх хүртэл III улиралд зогсонги байдалд ороод байсан юм.

Харин 2024 онд зээлийн эргэн төлөлтөөс Монголбанк арилжааны банкнуудтай хамтран санхүүжилт олгохоор УИХ-ын тогтоолын төсөлд тусгаад байна.

Таны хариу үйлдэл юу вэ?

like

dislike

love

funny

angry

sad

wow