Супер азтан нэг тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болов

Арванхоёрдугаар сар 20, 2023 - 13:53
Арванхоёрдугаар сар 24, 2023 - 13:54
 0
Супер азтан нэг тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болов

НӨАТ-ын урамшууллын азтанууд өнөөдөр/2023.12.20/ тодорлоо. Энэ удаагийн тохиролд арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим төлбөрийн системд баримтаа бүртгүүлсэн 41 345 521 баримт хамрагдсан байна.

  • Тохирлын дүнг танилцуулбал,
    8 орон таарсан 1 супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.
    7 орон таарсан 2 азтан /500,000-10 сая/
    6 орон таарсан 41 азтан /100,000-5 сая/
    5 орон таарсан 377 азтан /60,000-500,000/
    4 орон таарсан 3714 азтан /40,000-100,000/
    3 орон таарсан 37213 азтан /30,000-60,000/ баримт тохиролд таарав.

Сануулахад, азтан нь хэр олон баримт бүртгүүлснээс шалтгаалж, мөнгөн дүн хэлбэлздэг. Тодруулбал, 1-10 ширхэг баримт бүртгүүлсэн бол 5 сая, 11-50 ширхэг баримт бүртгүүлсэн бол 10 сая, 51-ээс дээш баримт бүртгүүлсэн бол 30 сая төгрөг хожих боломжтой байдаг.

Г.ХОРОЛ

Таны хариу үйлдэл юу вэ?

like

dislike

love

funny

angry

sad

wow