“Tesla”-ийн хувьцааны ханш “S&P 500 Index”-д бүртгүүлснээс хойш 6.7 хувиар л өсжээ

Арванхоёрдугаар сар 21, 2023 - 13:58
Арванхоёрдугаар сар 24, 2023 - 14:02
 0
“Tesla”-ийн хувьцааны ханш “S&P 500 Index”-д бүртгүүлснээс хойш 6.7 хувиар л өсжээ

Зургийг: David Paul Morris/Bloomberg

“Tesla” компанийн нэгж хувьцааны ханш 12 дугаар сарын 20-ны байдлаар 247 ам.доллар байна

2020 оны мөн үетэй харьцуулахад “S&P 500 Index” сүүлийн арилжаагаар 27 хувиар өссөн бол тус индексэд багтдаг “Tesla” компанийн хувьцааны ханш тайлант хугацаанд ердөө 6.7 хувиар өсжээ.

“S&P 500 Index”-ийн өсөлтөд “Microsoft”, “Apple”, “Nvidia” зэрэг технологийн томоохон компаниудын хувьцааны ханшийн өсөлт нөлөөлсөн байна. “Tesla” компанийн хувьд анх 2020 оны 12 дугаар сарын 22-нд хувьцааг нь дээрх индексэд бүртгэснээр 232 ам.долларт ханшаа барьж байсан аж. Харин 2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар тус компанийн нэгж хувьцааны ханш 247 ам.доллар байгаа нь ердөө 6.7 хувийн өсөлт болж байна.

Хэдий тийм боловч сүүлийн гурван жилийн хугацаанд “Tesla”-ийн хувьцааны ханш эрс хэлбэлзэлтэй байсныг арилжааны мэдээллээс нь харж болохоор байгаа юм. Тухайлбал: тус компанийн хувьцааны ханш арилжааны явцад 80 орчим хувиар өсөх тохиолдол ч гарч байв.

Таны хариу үйлдэл юу вэ?

like

dislike

love

funny

angry

sad

wow